2012/10/03

Iron Man 3 шинэ зургууд

Флоридагийн халуун наран дор ээгдэн бүтээгдэж буй Shane Black-ын Iron Man 3 кино өмнөх Iron Man-үүдээс өөр болж байна гэж шуугицгааж байна. Учир нь Iron Man-ны өмсгөл өөрчлөгдөж буйтай холбоотой юм. Энэ удаагийн Iron Man-ны шинэ өмсгөлийг загварыг Stark Enterprises -ээс гаргахдаа илүү өнгөлөг гаргахыг хичээсэн бололтой. Tony Stark (Downey Jr)-ын шинэ өмсгөл Mark XLVII  хуяг нь уламжлал ёсоор улаан шар өнгөөр хосолсон ч хэтэрхий эрээн болсон гэж үзэж байна. Ямартай ч шинэ өмсгөлтэй зургийг сонирхоцгооё.



Iron Man 3 кинонд Robert Downey Jr гадна Gwyneth Paltrow, Guy Pearce, Rebecca Hall, Don Cheadle, Ben Kingsley, Jon Favreau нар оролцож байна. Кино ирэх 2013 оны 5-р сард нээлтээ хийнэ.