2012/10/05

Хунгийн сүүлчийн дуу МУСК trailer

Антон Павлович Чеховын зохиолоос сэдэвлэн Twins film -ээс Хунгийн сүүлчийн дуу нэртэй уран сайхны кино бүтээгээд үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Найруулагчаар Шинэ үе продакшны жүжигчин СТА Р.Алтансүх (Аси) ажиллажээ. Кинонд Уран бүтээлч хүн, хүмүүний сэтгэлийг хөндөн, инээлгэж уурлуулж үзэн ядах баярлах сэтгэлийг төрүүлэх бөгөөд үүний тулд ямар их зовлон тэвчээрийг туулж амьдралаа умартан байгааг энэхүү кинонд тусгасан байна.

Хунгийн сүүлчийн дуу кинонд монголын тайз дэлгэцийн ихэнх уран бүтээлчид оролцсоноороо онцлог болж байна.