2012/10/24

Hulk-ийн ниргэлт (hulk wiki)

Жүжигчин Mark Ruffalo өнгөрөгч 5 сард Marvel-ийн 5 кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурснаар, ногоон аварга биетний тухай комик цааш яаж үргэлжлэх нь цуврал кино сонирхогчдын сонирхлыг улам татаад байгаа юм.

 Дахиад ... Assemble үү?
Супер баатруудын түүх цааш хэрхэх бол? Avengers Assemble-ийн дараагаар та энэхүү түүхийг сонирхож байсан бол таны анхаарлыг гараг ертөнцийн дайсан Thanos гэгч бага ч гэсэн татсан байх. Marvel-ийн комик зохиолын ертөнцөд тэрээр Infinity Gauntlet буюу Хязгааргүйн Бээлий (Thor киноны маш богино хэсэг дээр уг бээлий харагдах ба үүнийг зөвхөн Thor-ийн бүргэд нүдэт фенүүд л олж харж чаджээ) хэрэглэн гараг ертөнцийг эзлэхийг оролддог. Hulk-тай эн зэрэгцэх хэн нэгэн гэвэл энэ нь агуу хүчит Thanos байж болох юм.




Hulk бүгдийн эсрэг үү?
Уур хилэн нь ассан, гамма цацраг туяа ялгаруулах чадвартай хэмжээлшгүй хүчит аварга биетийг хамгаалж хорино гэдэг тун амаргүй. Харин комик номны зохиолд энэ нь Өшөө авагчдад оногдсон ажил байх ба тэд л Hulk-ийг гараг дэлхийг хуваан цуулахаас хамгаалж байдаг юм. Үнэндээ Stan Lee анх Avengers буюу Өшөө авагчдыг 1963 онд дэлхий дахинд танилцуулахад, Өшөө авагчдын баг хоригдол Loki-ийн хорон нөлөөнд автсан уур хилэнт Hulk-ийг буулган авахын тулд хамтарч нэг баг болж ажилласан юм.


Шархадсан Дэлхий
Hulk хяналтаас гарч эхлэхэд Өшөө авагчид юу хийх вэ? Түүнийг сансар луу хөөрөгдөх үү? ‘Planet Hulk’ буюу Сансрын Hulk зохиолд, ногоон арьст маань харь гарагт очсон байх ба үхлийн тэмцэлд амьд үлдэхийн тулд тулалдах хэрэгтэй болдог юм. 2006 оны The Incredible Hulk-аас хэсэглэн авсан энэхүү гараг ертөнцүүдийг хамрах Greg Pak-ийн зохиол нь дотроо ‘World War Hulk’ зохиолын хэсгийг агуулах ба тэрээр хуучин багийнхнаасаа өшөө авахаар Дэлхий рүү эргэн ирж байгаа тухай өгүүлдэг аж.


Ганцаардмал Ертөнц
Avengers Assemble-д Dr. Bruce Banner-ийн дурдсанаар, Hulk-ийг алах нь маш амаргүй ажил, толгой руу нь буудлаа гэхэд тэрээр сумыг нь нулиман гаргах болно гэдэг. Тэгвэл бүгд түүний эсрэг байгаад, тэрээр ганцаардаж эхлэхэд юу болох бол? 2002 оны ‘Hulk: The End’ зохиолд  Peter David-ийн бичсэнээр хүн төрөлхтөн цөмийн дайнд үрэгдсэний дараагаар Hulk дэлхий дээр үлдэх цорын ганц сүүлийн хүн (хүн биет) сүүлийн хүн (хүн биет) байх талаар өгүүлдэг аж.


Гэр Бүл
Та Hulk-ийг хүүхэн эргүүлэгч нэгэн гэдгээр нь харж байгаагүй байх. Гэвч тэрээр 50 жилийн туршид 2 удаа гэрлэсэн байдаг ба эхний эхнэр нь Betty Ross (сүүлд Улаан Эмэгтэй Hulk болдог), дараагийнх нь тэсрэлтэнд нас барсан харь гарагийн дайчин Kiara байсан юм. Hulk мөн 3 хүүхэдтэй (ихэр хөвгүүдийг оролцуулан) ба түүний үеэл Jennifer Walters гэх эмэгтэй Hulk мөн байдаг аж. Тэгэхээр дэлгэцнээ гаргаж болох Hulk-ийн гэр бүлийнхэн олон байгаа юм.

Эх: Univision