2012/10/31

Аймшгийн кино үзэнгээ турж болно

Halloween-ний мэнд. Мэдээж хэрэг сүнс чөтгөрийн баярын энэ үдэш та гэртээ тухлангаа аймшгийн кино үзэж болох юм. Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээг хүргэе. Аймшгийн кино үзсэнээр хүн бага ч гэсэн жингээ хаядаг гэнэ. Westminster -ийн Их сургуулийн эрдэмтэд хүн аймшгийн кино үзсэн хүн илчлэг шатаадаг болохыг судалсан байна.

Тэдний үзэж байгаагаар ойролцоогоор 90 минут үргэлжлэх аймшгийн кино үзэхэд 113 калори шатаадаг байна. Энэ нь хагас цаг алхсантай тэнцэх хэмжээ юм. Эрдэмтдийн жагсаалтын шилдэг калори шатаагч киногоор The Shining нэрлэгдсэн бөгөөд уг киног үзэхэд 184 калори шатаадаг гэжээ.


Бодисын солилцоо, физиологийн мэргэжилтэн доктор Richard Mackenzie-ийн тайлбарласнаар
- Зүрхний цохиолт түргэсэн биеээр тархах цусны эргэлт хурдаснаснаас биеэндэх адреналин ялгаралт ихсдэг байна. Ингэснээр богино хугацаанд биенд ачаалал өгч, хоол идэх дуршил буурах ба харин бодисын солилцоо эрчимтэй явагдаж калори шатах явц эрчимждэг байна.

Ингээд шилдэг тураагч аймшгийн кинонуудыг сонирхоцгооё.


1. The Shining: 184 calories
2. Jaws: 161 calories
3. The Exorcist: 158 calories
4. Alien: 152 calories
5. Saw: 133 calories
6. A Nightmare on Elm Street: 118 calories
7. Paranormal Activity: 111 calories
8. The Blair Witch Project: 105 calories
9. The Texas Chain Saw Massacre: 107 calories
10. [Rec]: 101 calories