2012/10/09

Үхэшгүй A Good Day to Die Hard

Жүжигчин Bruce Willis-ын франчайз болоод байгаа Die Hard кино дахин үргэлжилсээр байна. Уг кинотай холбоотой нэг асуудлыг дурдахгүй бол болохгүй санагдана. Die Hard киноны нэрийг монгол хэлнээ Хатуу самар гэж буулгасан нь бидэнд дасал болсон байна. Чухамхүү оросууд үүнийг орчуулахдаа ашигласан үг нь Крепкий орешек. Монголоор махчлан орчуулвал хатуу самар. Харин англи үгийг нь махчлан орчуулбал Үхэшгүй. Тэгэхлээр энэ үгийн утга нь чанга хатуу, бат бөх эрийн тухай өгүүлээд байна. Харин бид монгол хэлнээ ямар нэгэн шилийн сайн эрийг хатуу самар гэж нэрлэдэггүй шүү дээ. Тэгэхлээр Чанга эр ч гэдэг юм уу. Иймэрхүү утгатай үгээр орчуулах нь зөв байсан гэж хувийн зүгээс үздэг. Тэгэхлээр манай телевизүүд, кино орчуулгын багууд цаашдаа анхааралтай ажиллах байх гэж итгэж байна.

Ингээд үндсэн мэдээлэлдээ эргэн оръё. 1988 онд найруулагч John McTiernan -ны бүтээсэн Die Hard кинонд жүжигчин Bruce Willis 33 настай байсан бол 2007 оны Live Free or Die Hard буюу Die Hard 4 кинонд 52 настайдаа буудалцаад явж байсан байна. Тэгэхлээр ирэх жил нээлтээ хийх A Good Day to Die Hard кинонд жүжигчин Bruce Willis 58 настай үзэлцэнэ. Ёстой л үхэшгүй чанга эр болох нь эндээс харагдана.

A Good Day to Die Hard киноны үйл явдал Оросын Москва хотод террористууд түүний хүүг барьцаалснаар өрнөх ажээ. Кино ирэх 2013 оны валентины өдрөөр нээлтээ хийнэ.