2012/10/09

Гарын таван хуруу, Гарьд магнай, Мандухай цэцэн хатан - Ингэж од болно гэж байхгүй юм байна аа!

Юнител групп урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан "5 БАЙР ХӨТӨЛБӨР III" хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байна.  Энэ удаагийн хөтөлбөрийн сурталчилгааг хуучны шилдэг кинонуудын монголчууд бидний сэтгэлд хоногшсон хэсгээс зохиомжлон бүтээж байгаагаараа онцлог юм. Өмнө бүтээгдсэн хоёр сурталчилгааг өмнө хүргэсэн бол энэ удаад дараагийн сурталчилгаануудыг хүргэж байна.

3 дахь тохиролын сурталчилгаанд "Гарын таван хуруу" киноны түлээ хагалж буй хэсгийг зохиомжилсон байна. Сурталчилгааны дуугаралтыг хуучны заалны царгилттай оруулж өгсөн нь их дотно сэтгэгдэл төрүүлэхүйц болжээ.


4 дэх байрны тохирол удахгүй болно. Үүнд зориулан "Гарьд магнай" киноны Тоодон панзийн өргөөний хэсгийг зохиомжилсон байна. Өөскөг харин үнэлэхүйц сайн жүжиглэжээ. Ийм төрлийн дүрийг сайн гаргаж магадгүй шүү.


Мөн Univision компани хуучны монгол кинонуудыг HD форматруу хөрвүүлэх төсөл хэрэгжүүлээд байгаа бөгөөд хамгийн эхний хөрвүүлэгдэх киногаар "Мандухай цэцэн хатан" кино нэрлэгдээд буй. Тэгвэл тэд мөн өөрсдийнхөө сурталчилгаанд Мандухай цэцэн хатан киноны Исмэйл тайжийг буйлж буй хэсгийг хөгжилтэйгээр зохиомжилсон байна.