2012/10/19

Gangnam Style-г жүжигчин Hugh Jackman бүжиглэв

Солонгосын поп од PSY -ын "Gangnam Style" дэлхийг байлдан дагуулж байна. Тэр дундаа интернэтээр түүнийг даган бүжиглэгчид өөр өөрсдийн хувилбараа хийж тавих нь ёс мэт зүйл болоод удаагүй байна. PSY-ын Gangnam Style хөдөлгөөн бүр эрчээ авч X-Men-үүдэд хүртэл халдварлаж байна.

Жүжигчин Hugh Jackman японд The Wolverine киноны зураг авалтын ажлаараа байж байгаа юм. Саяхан түүнтэй хамт PSY уулзаж Gangnam style-г хамдтаа бүжиглэж цагийг сайхан өнгөрүүлсэн талаар өөрийн twitter хуудсандаа бичсэн байна. Мөн Hugh Jackman ч өөрийн twitter хуудсандаа энэ талаар бичжээ.