2012/10/03

Ernest & Celestine гоё анимешны трайлер

Шаргал намрын энэ сайхан өдрийг тохиолдуулаад нэгэн сайхан эерэг энерги бүхий Ernest & Celestine гэх CG анимешны трайлерийг хүргэхээр шийдлээ. Уг анимешинд баавгай болон бяцхан хулгана хоёрын найз нөхөрлөлийн тухай өгүүлдэг байна.

Gabrielle Vincent-ын зурагт номноос сэдэвлэн франц зохиолч Daniel Pennac зохиолыг нь бичсэн байна. Хэдийгээр франц кино бидний амьдралаас хол мэт санагдав ч шинэлэг мэдрэмжийг энэхүү трайлер танд өгч чадна гэж итгэж байна.