2012/10/05

DreamWorks-ын The Croods, Disney-ын Wreck-It-Ralph анимешинуудын трайлер

DreamWorks Animation-аас шинэхэн анимешинг үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. The Croods анимешны найруулагчаар Space Chimps анимешинг найруулж байсан Kirk De Micco болон How to Train Your Dragon анимешинг найруулж байсан Chris Sanders нар ажилласан байна.
Уг анимешинд Хүн төрөлхтний соёл иргэншил агуйруу шилжсэн үеийн нэгэн агуйн гэр бүл болон шинэ санаа гаргагч залуу Guy (Ryan Reynolds)-ын адал явдлын талаар өгүүлэх ажээ.


Ингээд DreamWorks Animation-ны шинэхэн бүтээлийн трайлерыг сонирхоцгооё. The Croods анимешин ирэх 2013 оны 3-р сарын 22-нд нээлтээ хийнэ.


Disney-ээс Wreck-It Ralph анимешинг ирэх 11-р сард хүргэхээр зэхээд байна. Тоглоомын эсрэг талын баатар залуу сайн санаат баатар яагаад байж болохгүй юм бэ гэсэн сэтгэлээр өөрийнхөө замналыг өөрчлөхөөр тэмцэж буй тухай өгүүлэх юм. Бидний ихэнхийн тоглож өссөн тоглоомуудын цаана ямар ертөнц өрнөж байдгийг энэ анимешинаас бид үзэх болно.

Wreck-It Ralph шинэ трайлер гарсан байна. Кино ирэх 11-р сарын 2-нд нээлтээ хийнэ.