2012/10/19

Суллагдсан Жангогийн постерууд суллагдлаа

Найруулагч Quentin Tarantino-ын ээлжит нэгэн бүтээл өнгөрсөн хоёр сарын өмнөөс эхлэн яригдаж эхэлсэн. Энэ кино бол "Жанго суллагдсан нь" буюу "Django Unchained" юм. Кино болгондоо үргэлж өвөрмөц шийдэл гаргадаг Quentin Tarantin-ын энэхүү western төрлийн киноны гол баатар Django-д Jamie Foxx тоглосон бол шагналын ангууч Dr. King Schultz-ийн дүрд Tarantino-ын Inglourious Basterds кинонд бүтээсэн дүрээрээ Оскар хүртэж байсан Christoph Waltz тоглосон байна. 

Мөн кинонд нэгэн сонирхолтой дүр байгаа нь садист фермерийн эзэн Calvin Candie-ын дүр бөгөөд энэ дүрд Leonardo DiCaprio, харин Django-ын эхнэрт хурдан ярьдагаараа алдартай Kerry Washington тоглосон юм.

Суллагдсан Жангогийн суллагдсан постеруудыг сонирхоцгооё.