2012/10/15

Box office: 20121015 Taken 2


1. Taken 2: Өнгөрөгч 7 хоногт: $22.5 сая, нийт: $86.8 сая
2. Argo: Өнгөрөгч 7 хоногт: $20.1 сая, нийт: $20.1 сая
3. Sinister: Өнгөрөгч 7 хоногт: $18.2 сая, нийт: $18.2 сая
4. Hotel Translyvania: Өнгөрөгч 7 хоногт: $17.3 сая, нийт: $102 сая
5. Here Comes the Boom: Өнгөрөгч 7 хоногт: $12 сая, нийт: $12 сая

6. Pitch Perfect: Өнгөрөгч 7 хоногт: $9.34 сая, нийт: $36.1 сая
7. Frankenweenie: Өнгөрөгч 7 хоногт: $7.01сая, нийт: $22 сая
8. Looper: Өнгөрөгч 7 хоногт: $6.3 сая, нийт: $51.4 сая
9. Seveb Psychopaths: Өнгөрөгч 7 хоногт: $4.28 сая, нийт: $4.28 сая
10. The Perks of Being a Wallflower: Өнгөрөгч 7 хоногт: $2.17 сая, нийт: $6.15 сая

Argo

Найруулагч: Ben Affleck
Одод: Ben Affleck, Bryan Cranston, John Goodman

Энэ бол алдартай 5н хэлний их багш Аргогийн тухай кино биш гэдгийг юун түрүүн сануулах нь зөв бизээ.
1979 онд Исламын хувьсгалчид Тегеран дахь АНУ-ын ЭСЯ-ны барилга  руу дайран орохоос өмнө Иран улсаас гарч явахаар эрмэлзэж байгаа АНУ-ын дипломат албаны зургаан албан хаагчийн тухай өгүүлэх юм. Кино зохиолыг 2007 онд Wired сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлээс сэдэвлэсэн байна. Жүжигчин Ben Affleck энэ кинонд тоглохын тулд найруулагч Baz Luhrmann-ны The Great Gatsby кинонд тоглох гэрээгээ цуцалсан байна.


Sinister

Найруулагч:  Scott Derrickson
Одод: Ethan Hawke, Juliet Rylance, James Ransone

Адал явдал, гэмт хэрэгт үйл явдлын тухай өгүүлсэн романуудаараа алдартай нэгэн (Ethan Hawke) өөрийн дараагийн бүтээлийн өрнөлийг олж авахаар хичээх болно. Ингээд гэр бүлээрээ аймшигт аллага болсон нэгэн байшинд нүүж ирэх юм. Гэвч гэр бүлийн бичлэгийн нэгэн хайрцагнаас бас нэгэн гэр бүл аллагад өртсөн мэдсэнээр түүний гэр бүл өмнөх айлуудын адил ер бусын аймшигт байдалд орно.


Here Comes the Boom

Найруулагч: Frank Coraci
Одод:  Kevin James, Salma Hayek, Henry Winkler

Инээдмийн киноны нэрт жүжигчин Kevin James энэ удаад сургуулийнхаа төлөө үхэх сэхэхээ үзэхээр болсон байна. Ахлах сургуулийн биологийн багш тулааны урлагаар хичээллэж ямар нэгэн тулаанд амжилттай оролцох юм бол мөнгөө өсгөх боломжтой юм байна гэж харна. Ингэснээр тэрээр өөрийн санхүүгийн хямралд орсон сургуулиа аврах зорилготой юм


Seven Psychopaths

Найруулагч: Martin McDonagh
Одод:   Colin Farrell, Woody Harrelson, Sam Rockwell

Colin Farrell, Sam Rockwell, Christopher Walken, Woody Harrelson гээд томоохон оддын оролцсон адал явдалт инээдмийн кино нээлтээ хийсэн байна. Нэгэн этгээд найз нь Los Angeles-ын гэмт бүлэглэлийн толгойлогчийн хайртай нохой Shih Tzu хулгайлсан нь зохиолч залууг гэмт хэргийн ертөнцрүү татаж орхино.