2012/10/08

Box office: 20121008 Taken 2


1. Taken 2: Өнгөрөгч 7 хоногт: $50 сая, нийт: $50 сая
2. Hotel Translyvania: Өнгөрөгч 7 хоногт: $26.3 сая, нийт: $76 сая
3. Pitch Perfect: Өнгөрөгч 7 хоногт: $14.7 сая, нийт: $21.6 сая
4. Looper: Өнгөрөгч 7 хоногт: $12.2 сая, нийт: $40.3 сая
5. Frankenweenie: Өнгөрөгч 7 хоногт: $11.5сая, нийт: $11.5 сая

6. Trouble with the Curve: Өнгөрөгч 7 хоногт: $3.87сая, нийт: $29.8 сая
7. House at the End of the Street: Өнгөрөгч 7 хоногт: $3.7 сая, нийт: $27.5 сая
8. The Master: Өнгөрөгч 7 хоногт: $1.84 сая, нийт: $12.3 сая
9. Finding Nemo: Өнгөрөгч 7 хоногт: $1.55 сая, нийт: $39 сая
10. The Perks of Being a Wallflower: Өнгөрөгч 7 хоногт: $1.53 сая, нийт: $3.3 сая

Taken 2

Найруулагч: Olivier Megaton
Одод:  Liam Neeson, Famke Janssen, Maggie Grace

2008 оны францийн триллер төрлийн кино болох Taken киноны үргэлжлэл анги үзэгчдэд хүрлээ. Жүжигчин Liam Neeson өмнөх анги дээр хүний наймааны золиос болсон өөрийн охиноо аварч байсан бол энэ удаад хуучин эхнэртэйгээ хамт өш санагчдийн гарт орсоноор кино үргэлжлэх юм.

20th Century Fox -оос Taken 2 киноны маркетинг дээр тийм их төсөв гаргаагүй ч өмнөх ангийн амжилтын үр дүнд нээлтээ хийсэн 7 хоногтоо чамгүй ашиг болох 50$ сая ам.долларыг олж чадсанаар өнгөрөгч 7 хоногийн boxoffice-г тэргүүлж чадлаа.

Frankenweenie

Найруулагч:  Tim Burton
Дуу оруулсан одод:   Winona Ryder, Catherine O'Hara, Martin Short

Готик шинжийг өөрийн анимешиндаа гайхалтай шингээж чаддаг Tim Burton өөрийн оюутан цагтаа бүтээж байсан богино хэмжээний киногоо ийнхүү бүрэн хэмжээний анимешин болгон гаргалаа. Бяцхан хүү Victor өөрийн хайртай нохой Sparky үхсэний дараагаар маш их гашуудна. Нэгэн өдөр фицикийн хичээл дээр цахилгааны тусламжтай өөрийн Sparky нохойгоо амилуулах санааг олж өөрийн нохойгоо амилуулснаар үхсэн бүх зүйлийг амилуулах боломжтой болно. Гэвч энэ нууцийг нь түүний найзууд хадгалж чадаагүй улмаас киноны үйл явдал сонирхолтойгоор өрнөх болно.

The Perks of Being a Wallflower

Найруулагч:  Stephen Chbosky
Дуу оруулсан одод: Logan Lerman, Emma Watson and Ezra Miller

Harry Potter киноны Hermione Granger-ын дүрээр бидэнд танил болсон залуу хадагтай Emma Watson-ны гол дүрийг бүтээсэн драм төрлийн The Perks of Being a Wallflower кино нээлтээ хийснээс хойш 3 долоо хоногийн дараа boxoffice-ын эхний 10-ын жагсаалтанд орж ирлээ.