2012/10/01

Box office: 20121001 Hotel Transylvania


1. Hotel Translyvania: Өнгөрөгч 7 хоногт: $43 сая, нийт: $43 сая
2. Looper: Өнгөрөгч 7 хоногт: $21.2 сая, нийт: $21.1 сая
3. Trouble with the Curve: Өнгөрөгч 7 хоногт: $7.53сая, нийт: $23.7 сая
4. House at the End of the Street: Өнгөрөгч 7 хоногт: $7.15 сая, нийт: $22.2 сая
5. Pitch Perfect: Өнгөрөгч 7 хоногт: $5.21 сая, нийт: $5.21 сая

6. Finding Nemo: Өнгөрөгч 7 хоногт: $4.1 сая, нийт: $36.5 сая
7. Resident Evil: Retribution: Өнгөрөгч 7 хоногт: $3 сая, нийт: $38.7 сая
8. The Master: Өнгөрөгч 7 хоногт: $2.75 сая, нийт: $9.63 сая
9. Won't Back Down: Өнгөрөгч 7 хоногт: $2.7 сая, нийт: $2.7 сая
10. Dredd 3d: Өнгөрөгч 7 хоногт: $2.28 сая, нийт: $10.9 сая

Hotel Translyvania

Найруулагч: Genndy Tartakovsky
Дуу оруулсан одод:  Adam Sandler, Kevin James and Andy Samberg

Оросод төрж Америкад анимешин чиглэлээр ажиллаж Samurai Jack телевизийн цуврал cartoon-аар танил болсон Genndy Tartakovsky-ын найруулсан Hotel Transylvania төвөггүй boxoffice-г тэргүүллээ.
Hotel Transylvania-ын түүх Dracula (дуу оруулсан Adam Sandler) өөрийн охин Mavis (Selena Gomez) –ын 118 насны төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулах болно. Гэвч энэ үеээр нэгэн үл таних хүн (Andy Samberg) буудалд нь ирж үйл явдлыг ээдрээтэй болгох ажээ.

Looper

Найруулагч:  Rian Johnson
Одод:   Joseph Gordon-Levitt, Bruce Willis, Emily Blunt

Хөгшин эр Bruce Willis дахин эргэн ирлээ. Түүний гол дүрд нь тоглосон Looper кино жагсаалтын дэд байранд орлоо.  Bruce Willis өдгөө ирээдүйг зөгнөсөн кинонд тоглоод сурчихсан нь ойлгомжтой. Тэгвэл уг кинонд мөн л ирээдүйн тухай өгүүлнэ. 2072 он хэсэг хүмүүс өөрсдийн дундаас хэн нэгнийг зайлуулахын тулд өнгөрсөн 30 жилийн өмнө очин захиалга өгнө.

Pitch Perfect

Найруулагч: Jason Moore
Одод: Anna Kendrick, Brittany Snow, Rebel Wilson

Охидын хөгжимт инээдмийн кино мэндэлсэн байна.
Barden University-ын охид бүгд өөрсдийн хамтлагтай. Шинэхэн ирсэн Beca охин The Bellas хамтлагт нэгдэнэ.



Won't Back Down

Найруулагч: Daniel Barnz
Одод:  Viola Davis, Maggie Gyllenhaal, Holly Hunter

Эрс шийдэмгий хоёр ээжийн нэг нь багш. Тэрээр өөрийн хүүхдүүдээ хотын сургуульд сурсанаар хүмүүжилд нь муугаар нөлөөлж байна гэж үзнэ. Ингээд сургалтын шинэ хөтөлбөрийг өөрийн хүссэнээр хэрэгжүүлэх болно.