2012/10/18

Би эмэгтэй хүн МУСК poster-ууд

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, жаргал зовлон, уйтгар гуниг зэрэг эмэгтэй хүн бүхэнд  тохиолддог эгэл жирийн хэрнээ ээдрээтэй амьдарлын талаар өгүүлэх  Такт продюсингийн "Би эмэгтэй хүн" уран сайхны кино  тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тус киноны зураг авалт яг одоогоор хийгдэж байгаа бөгөөд ирэх 11-р сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

"Би эмэгтэй хүн" киноны гол дүрд жүжигчин Б.Навчаа /ста/ тогложээ. Дүрүүдэд залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, П.Баттөр, А.Төгсбаяр /ста/ нар хамтран тоглосон байна. Найруулагчаар С.Бэхбаатар, А.Төгсбаяр /ста/ нар ажилласан байна. Зохиол, продюсинг дээр Г.Мөнхжаргал ажиллаж байгаа юм байна.
 

Би эмэгтэй хүн
Эгэл жирийн ч бай
Эрхэмсэг язгууртан ч бай
Үгээгүй ядуу ч бай
Үзэшгүй муу ч бай
Би эмэгтэй хүн