2012/10/25

Ариунаа - Хунгийн сүүлчийн дуу OST

Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулан "Шинэ үе" продакшны  жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Р.Алтансүх буюу Асигийн найруулсан "Хунгийн сүүлчийн дуу" кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэ кинонд зориулан хоёр дуу шинээр бүтээсэн юм. Эхний дуу "Universe best songs" уралдааны шилдэг оролцогч Б.Мөнх-Эрдэнэ дуулсан дууг өмнө хүргэсэн бол энэ удаад хоёр дахь дуу МУГЖ Т.Ариунаагийн дуулсан дууг хүргэж байна.

Дууны хөгжмийг хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Од, шүлгийг яруу найрагч Х.Болор-Эрдэнэд бичжээ. Дууны бичлэгийг "Цагаан хаалга" бичлэгийн студид  бичүүлжээ.