2012/10/22

Ану хатан МУСК постер

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй  киногоор тодроод буй "Ану хатан" түүхэн уран сайхны кино трэйлерийг өмнө хүргэсэн билээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Домогт Ану хатан" романаас сэдэвлэн "Шүүдэр" продакшны бүтээж буй "Ану хатан" түүхэн уран сайхны кинонд Зүүнгарын Галдан бошгит хааны хатан Анугийн амьдрал, 1670-аас 1696 оны халх, ойрадын харилцаа, Манжийн Энх-Амгалан хааны цэрэгтэй ойрадуудын хийсэн Зуун модны тулалдаан зэргийг харуулсан байна.

Киноны Ерөнхий продюсерээр Д.Болдхуяг ажиллаж, зохиолч Б.Шүүдэрцэцэг кино зохиолоо бичжээ. Ану хатны дүрд "Voice" группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар нар тоглосон юм.

"Ану хатан" киноны трайлерийг эндээс үзнэ үү.