2012/10/20

Ану хатан МУСК trailer гарлаа

Шүүдэр продакшинаас гаргаж буй "Ану хатан" түүхэн уран сайхны анхны трайлер өнгөрөгч баасан гарагт Black Box кино театрт танилцуулагдлаа. Киноны ерөнхий найруулагчаар Т.Алтантуяа /ста/, ерөнхий продюсераар Д.Болдхуяг, кино зохиолыг Б.Шүүдэрцэцэг, ерөнхий зураглаачаар Д.Ангараг нар ажилласан байна. Гол дүрүүдэд Д.Отгонжаргал, М.Мягмар нар тогложээ.


Мөн та бүхэнд тус киноны ерөнхий зураглаачаар ажилласан Д.Ангарагийн авсан киноны зургуудаас хүргэж байна. Уг зургуудын зохиогчийн эрхийг Д.Ангараг эзэмших бөгөөд itismovie зөвшөөрлийн дагуу нийтлэж байгаа болно. (Зураг дээр дарж томруулж үзнэ үү)