2012/10/16

Хүн-Шоргоолж буюу Ant-Man ирэх 2015 онд гарна

Walt Disney Studios-ээс ирэх жилүүдэд гарах хэд хэдэн киноныхаа нээлтийн төвийг өөрчлөн зарлалаа. Үүнд Marvel Studio-той хамтран бүтээх кинонуудтай холбоотой мэдээллийг кино сонирхогчид чухалчлан үзэж байна. Эхнийх нь мэдээж Хүн-Шоргоолж буюу Ant-Man. Уг киног ирэх 2015 оны 11-р сарын 6-нд дэлгэцэнд гаргана гэж мэдэгдэв. Мөн найруулагчаар Edgar Wright сонгогдсон байгаа бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүн тодорхой болоогүй байна.

Мөн студийн зүгээс Iron Man 3 болон Thor: The Dark World кинонуудыг 3D-р гаргахаа зарласан бөгөөд Iron Man 3 ирэх 2013 оны 5-р сарын 3-нд, Thor: The Dark World ирэх 2013 оны 11-р сарын 8-нд дэлгэцэнд гарахаар болоод байна.


Disney-ын Saving Mr. Banks ирэх 2013 оны 12-р сарын 20-нд нээлтээ хийхээр боллоо. Бодит түүхэн драм төрлийн энэхүү кинонд Tom Hanks, Emma Thompson, Colin Farrell нар тоглох юм. Мөн Pixar-тай бүтээж буй нэр нь тодорхой болоогүй байгаа анимешин ирэх 2015 оны 11-р сарын 25-нд үзэгдэд хүрэх төлөвлөгөө гарчээ.