2012/10/17

Америкчуудад хамгийн ихээр нөлөөлсөн ТВ-Цувралууд

The Simpsons
Америкчуудын ярианы хэв маягийг өөрчилсөн цуврал

Америкийн нэгдсэн улсын Пенсильваний Их сургуулийн хэл шижлэлийн профессор Mark Liberman-ий хэлсэнээр "The Simpsons цуврал бол бидний яриандаа өдөр тутам ашигладаг хэллэг, холбоо үгс, бидний соёлыг хадгалж чадсан гайхалтай эх сурвалж. Нэг ёсондоо Shakespeare-н зохиолууд, Bible зэрэгт хадгалагдсан тэрхүү ярианы хэв маягийг бүр мөсөн халж, өөрчлөлт авчирсан телевизийн цуврал юм."

 
Liberman-ы энэхүү мэдэгдэл нь үнэхээр итгэмээргүй сонсогдож байгаа ч, энэ нь маргашгүй үнэн бөгөөд, хамгийн сонирхолтой нь гол дүр болох Homer Simpson-ы нэрийн хуудас болсон "D'oh!" гэх хачирхалтай авиа нь 2001 онд дэлхийн хамгийн том толь бичиг болох Oxford-ын толь бичигт албан ёсны үг болон нэмэгдэж оржээ.




Glee 
Америкийн дуу хөгжмийн үйлдвэрлэлд шинэ эринийг авчирсан мюзикал цуврал 


FOX телевизийн санаачлагаар 2009 онд эхэлсэн энэхүү кино төсөл нь дуу хөгжмийн арилжаа наймааны ертөнцөд хувьсгал хийсэн томоохон алхам байлаа. Цувралаас төрөн гарсан бүтээлүүд нь дижитал ертөнцөд итгэмээргүй амжилтийг олж, 2011 оны сүүл үеэр гэхэд л уран бүтээлчид 11 сая давсан цомог, 36 сая давсан дууг iTunes дээр зарж байжээ. Энэ үеэр, киноны уран бүтээлчдийн 2011 онд хийсэн аялан тоглолт нь $40 сая давсан долларийн ашиг олж байжээ.
Тус цуврал болон жүжигчид нь өөрийн үеийн олон уран бүтээлч залууст урам зориг оруулж, өдгөө YouTube болон iTunes нь маш их хэмжээний хөрөнгө эргэлдсэн дуу хөгжмийн зах зээл болоод байна. 


SpongeBob SquarePants 
Хүүхдийн тархиний хөгжилийг сааруулдаг нь батлагдав...


2011 онд Nickelodeon-ий алдарт цуврал болох SpongeBob нь нэгэн томоохон шүүмжлэлд хүчтэй өртөв. Виржиня мужын их сургуульд хийгдсэн судалгаагаар бол энэхүү телевизийн цуврал нь хүүхдийн энгийн үүрэг даалгаварууд биелүүлэх чадварыг эрс муутгадаг ажээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдэд 9 минутаар энгийн хүүхэлдэйн кино, SpongeBob, хүүхэлдэйн жүжиг зэргийг үзүүлжээ. Үүний дараа хүүхдүүдээр сэтгэхүй шалгасан бодлогууд, тааварууд, зааврын дагуу ажиллах зэргээр шалгалт авахад SpongeBob үзсэн хүүхдүүд хамгийн муу үр дүнг үзүүлсэн байжээ. Судлаачдын тайлбарласанаар бол уг цуврал дээр хэтэрхий бодит амьдралаас гажууд зүйлсийг гаргадаг, ядаж л гол дүрийг нь авч үзэхэд, цагаан цамцтай, бор өмдтэй бие угаагч резин, дээрээс нь гэр нь хан боргоцой, энэ зүйлд ямар ч логик алга хэмээжээ. 



S*x and the City 
Америкийн төрөлтийн хэмжээг ихэсгэсэн цуврал 


2008 онд судалгааны төвөөс мэдээлсэнээр тус цувралыг идэвхитэй үздэг, насанд хүрээгүй буюу 12-17 насны охидийн жирэмслэлтийн хэмжээ өмнөхөөс 2 дахин ихэссэн болохыг мэдээллэжээ. Хүсээгүй жирэмслэлтийн эсрэг тэмцэгч байгууллагуудын зүгээс уг цувралд болон бусад "s*xual content" агуулсан цувралуудад ихээхэн дарамт ирж байсан байна. Гэвч тэр чигээрээ муу нөлөө бас байсангүй. 2011 онд Охаё мужын их сургуулийн судалгаагаар бол уг цувралыг үздэг коллежийн насны оюутан залуус өмнөхөөс мөн л илүүтэйгээр эцэг эхтэйгээ с*кс болон түүний эрүүл ахуйн талаар илүү зөвлөлдөж эхэлсэн хэмээн мэдээлэв.



ER 
Америкчууд илүүтэйгээр эрүүл хооллож эхлэв...


Уг цуврал нь ганц George Clooney-г сүпер одынх нь замд хөтөлсөн гэвэл том эндүүрэл.
Үүнээс илүүтэйгээр цуврал маань Америкчуудын хооллох тэр арга замыг өөрчилсөн гэж үздэг. Нарийн жишээ дурьдах юм бол, цувралын 2004 онд цацагдаж байсан ангиуд дээр өөрийгөө цусны даралттайг мэдсэн нэгэн хүүгийн тухай гарчээ. Улмаар кинон дээр эмч хүүд дасгал сайн хийж, жимс ногоо их идэх хэрэгтэй талаар зөвлөжээ. Үүнээс 3 жилийн дараа Калифорнийн Их сургуулийн эрдэмтэдийн гаргасан эрүүл мэндийн сэтгүүлд нэгэн сонирхолтой статистик мэдээ нийтлэгдэв. 2004 онд цацагдаж байсан тэр ангиудаас хойш, киноны үзэгчдийн дасгал сургуулилт хийх нь эрс нэмэгдэж, нутгийн супермаркетуудад жимс, ногооны худалдан авалтууд эрс нэмэгдэж, мөн иргэдийн цусаа шинжлүүлэх нь илт нэмэгджээ. Гэх мэтчилэн энэхүү цуврал нь ш/у-ы олон хэрэгцээт мэдээллийг үзэгчдэдээ хүргэсэн гэж үздэг.   


Энэхүү нийтлэлээрээ, хэрхэн кино урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлж, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх боломжтой байдаг вэ гэдгийг харуулахыг зорилоо.
ТВ үзэх нь таньд сайнаар ч, аль эсвэл муугаар ч нөлөөлж болох юм. Таний хувьд Монголын телевизүүд, о/а/к-нуудын талаар ямар үзэл бодолтой явдаг вэ?