2012/10/18

A Cool - Зүрхэнд (Огцом эргэлт OST)

Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл МҮОНТ-тэй хамтран бүтээж буй "Огцом эргэлт" телевизийн олон ангит уран сайхны кино 2012 оны 11-н сарын 5-нд үзэгчдийн хүртээл болно. Кино зураг авалт зуны турш үргэлжилсэн бөгөөд одоо эвлүүлгийн шатандаа явж байгаа юм байна.
"Огцом эргэлт" киноны дуу гарсан байна. Залуу дуучин A Cool -ын Зүрхэнд гэх дуу танд таалагдана гэж итгэж байна.


Ард иргэдийн дунд нас баралт, өвчлөлийн гол шалтгаан болж байгаа халдварт бус өвчин буюу зүрх судасны өвчин, хавдар, чихрийн  шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн зан үйлийг засаж залруулах эрүүл амьдрахын тулд эмч, эмнэлгийн байгууллагаас гадна хувь хүн өөрөөс нь хэрхэн шалтгаалахыг энэ киногоор харуулна.

Уг бүтээлийн ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсер Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаач Б.Чинбат, зураглаач Ч.Төгс, дууны найруулагч Д.Оргилбаяр, зураач Д.Бүжинлхам, гэрэлтүүлэгч Г.Даваадорж, эвлүүлгийн найруулагч Э.Гэрэлтбаатар нар ажиллаж байна.