2012/10/01

48 цаг кино наадмын шилдэг бүтээл Эзэгнэгч киноны trailer

Кино сонирхогчдын дунд болдог "48 цаг Монгол-2012" бэсрэг кино наадам 3 дахь жилдээ уламжлал болон зохиогдож тус наадамд 30 багийн 259 уран бүтээлч оролцсоноос 27 баг 48 цагт амжиж, киногоо бүтээн уралдаанд ирүүлсэн байна. Тэд аймшгийн, драм, дуугүй, детектив, зөгнөлт, инээдмийн зэрэг 14 төрлөөс сугалж, 4-7 минутын богино хэмжээний кино хийж өрсөлдсөн юм.

Тус наадмын шилдэг киногоор "Absoliut pictures" багийн "Эзэгнэгч" кино шалгарч, ирэх оны гуравдугаар сард болох олон улсын "48 цаг" кино наадамд оролцох эрхтэй болсон билээ. Энэ наадамд дэлхийн 215 хотоос шалгарсан уран бүтээлчид оролцдог бөгөөд шилдэг киног 5000 ам.доллар болон 6000 ам.долларын үнэтэй мэргэжлийн видео камераар шагнадаг аж.

Ингээд шилдэг бүтээлийн trailer-тай танилцацгаая.