2012/09/17

Transformers 4 киноны тоглоомын борлуулалтандаа анхаарна

Transformers цуврал үргэлжлэн 4 дахь анги бүтээхээр болсон. Хэдийгээр 4 анги бүтээхээр сэтгэл шулуудаад байгаа ч кино багийханы хувьд бизнес зах зээлээ арай өөр чиглэлрүү сонгохоор шийдээд байгаа гэнэ. Өмнөх цувралууд мэдээж хэрэг киноны ашиг, робот тоглоомуудын борлуулалт гээд дагаж гарсан бизнесүүдээс ихээхэн ашиг олсон нь тодорхой.

Харин энэ удаад Hasbro арай өөр шийдэл гаргах гэнэ. Hasbro -ын ерөнхийлөгч Brian Goldner-ны дурдсанаар бол  Transformers 4 кинонд роботын бүрэлдэхүүн болон загварт эрс өөрчлөлт хийнэ гэж мэдэгдээд байна. Ингэснээр компаний хувьд хуучин тоглоом бус шинэ тоглоом үйлдвэрлэх, борлуулах сайхан боломж бий болох нь гарцаагүй.

Харин найруулагч Bay-ын хувьд хүндхэн даалгавартай учирч байна. Учир нь киноны төсвөөс 30$ сая ам.долларыг хасахаар хөрөнгө оруулагчид шийдвэрлэсэн байна. Мөн энэ удаад үйл явдал илүү сансарт өрнөх ёстой гэж үүрэг түүнд буулгасан байх юм. Түүнд ч яах аргагүй хүнд даалгавар болж байна.

Ингэснээр Transformers 4 киноны үйл явдал өмнөх ангиудтай уялдахгүй байх магадлал 40%-тай болж өсч, харин тоглоомын борлуулалт 80% өсөх магадлалтай гэсэн кино шүүмжлэгчдийн тооцоо гарсан байх юм.

Transformers 4 кино ирэх 2014 онд гарахаар төлөвлөгдсөн.