2012/09/07

Тнгри МУСК шинэ зургууд

"Hamba film" студи болон "Z Frame" продакшнын хамтын бүтээл "Тнгри" уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарахаар зэхээд байна. Киноны найруулагчаар "Hamba Film" студийн захирал, найруулагч Б.Ганболд (Орхидос) ажиллажээ.

"Тнгри" киноны гол дүрд жүжигчин Т.Амарбаясгалан, Т.Пүрэвдорж, Г.Идэрбаатар, С.Болд, Н.Ялалт, Ө.Энхболд, загвар өмсөгч О.Амгаланбаатар, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг, Ж.Алтанчимэг, П.Дэмидбаатар, жүжигчин Д.Отгонцэцэг, А.Баттүшиг нар тогложээ. Харин зураг авалтыг өнгөрсөн өвөл авсан аж. Чингис хаанаас ч эрт үеийн түүхтэй холбогдох нууцуудыг дэлгэж, уран сайхны аргаар баяжуулсан уг кино ирэх 14-ны өдөр үзэгчдийн хүртээл болно.

Тнгри киноны трайлер, постер, бусад мэдээллийг эндээс үзнэ үү.

Тнгри киноны зурагнаас. Зураг дээр дарж томруулж үзнэ үү.