2012/09/13

Thor: The Dark World анхны зургууд

Marvel-аас албан ёсоор Thor -ын дараагийн ангийг Thor: The Dark World нэртэйгээр зарлан ирэх 2013 онд үзэгчдэд хүргэхээр ажиллаад байна. Мэдээж хэрэг киноны гол дүр Thor-д жүжигчин Chris Hemsworth тоглож буй. Харин киноны найруулагчаар Game of Thrones телевизийн цувралыг найруулсан Alan Taylor ажиллаж байгаа юм.

Thor: The Dark World зураг авалтыг 9-р сарын 10-нд английн Bourne Wood-д эхлүүлээд байгаа бөгөөд өчигдөр интернетээр анхны зураг авалтын зургууд цацагдаж эхэллээ. Найруулагч энэ удаад хаалганы харуулуудыг илүү тодоор дүрслэнэ гэж байсан. Тулааны хэсэгт тэд нэлээд хэд харагдаж байгааг анзаарч болно.


Кино Tom Hiddleston, Natalie Portman, Ray Stevenson, Tadanobu Asano, Zachary Levi, Idris Elba, Alice Krige, Kat Dennings, Adewale Akinnuoye-Agbaje, Anthony Hopkins, Jaime Alexander, Rene Russo, болон Christopher Eccleston гэсэн оддын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ирэх 2013 оны 11-р сарын 8-нд Thor: The Dark World кино нээлтээ хийнэ.