2012/09/06

The Hobbit киноны Гоблины хааны анхны төрх

The Hobbit гурамсан бүтээлийн эхний анги энэ оны сүүлээр та бидний хүртээл болно. Эхний анги удахгүй үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа ч гэсэн найруулагч Peter Jackson киноны нэлээд хэдэн чухал дүрүүдийн төрхийг кино нээлтээ хийтэл нууцлаад байгаа.

The Hobbit киноны нэгэн томоохон чухал дүр бол мэдээж Goblin King-ын дүр юм. Үүнийг ч ямархуу төрхтэй болох талаар кино сонирхогчид таамагласаар байгаа. Тэгвэл саяхан францийн hobbit-ын фенүүдийн дунд нэгэн зураг дэлгэгдээд байна. Эсрэг талын дүр болох Goblin King-ын төрх гэсэн зураг дэлгэгдээд байгаа бөгөөд уг дүрд жүжигчин Barry Humphries тоглох ёстой юм.