2012/09/02

The Hobbit киноны шинэ ангийн нэр зарлагдлаа

Алдарт J.R.R. Tolkien-ын романаас сэдэвлэн гайхалтай уран бүтээлүүдийг дэлгэцэнд мөнхөлсөн найруулагч Peter Jackson -ний ээлжит бүтээл The Hobbit кино үзэгчдэд хүрэхэд хэдхэн сарын хугацаа үлдээд байна. Tolkien-ны бяцхан одойчуудын эрэлхэг түүхийг өгүүлсэн зохиол 2 романаас бүрдсэн байдаг бөгөөд кино багийнхан ч мөн адил The Hobbit: An Unexpected Journey, The Hobbit: There and Back Again гэсэн хоёр анги бүтээхээр болсон юм.

Гэвч өнгөрсөн сард 3 дахь ангийг бүтээх тал дээр найруулагч Peter Jackson болон Warner Bros кино компани зөвшилцөлд хүрч уг киног хийхээр болсон юм. Мэдээж хоёр романаар 3-н кино бүтээхэд нэг ангийн нэр тодорхойгүй болох юм. Кино бүтээгчдийн шинэхэн туршлага Part1 болон Part 2 гэж хуваах болсоор удаагүй. Гэвч ирэх зул сараар нэгэнт хит болох нь тодорхой болсон An Unexpected Journey ангийг хуваах нь боломжгүй тул хоёрдахь ангийн нэр There and Back Again-г хуваахаар болсон нь гарцаагүй. Хэдий тийм ч кино бүтээгчдэд нөөц хувилбар байсан бололтой.


Хоёрдахь ангийн нэрийг 3 дахь ангид өгч 2 дахь ангийг The Hobbit: The Desolation of Smaug гэж нэрлэжээ. Тэгэхлээр эхний анги сүүлийн анги хоёрын өгүүлэмжийг сунгаж голд нь шинэ анги оруулж байгаа нь тодорхой болж байна.

Ингээд The Hobbit гурамсан бүтээлийн нээлтээ хийх огноог сонирхоцгооё.
  • The Hobbit: An Unexpected Journey кино 2012 оны 12 сарын 14-нд
  • The Hobbit: The Desolation of Smaug кино ирэх 2013 оны 12 сарын 13-нд
  • The Hobbit: There and Back Again кино ирэх 2014 оны 7-р сарын 18-нд
Ингээд үзэгч бидний зүгээс гайхамшигт гурамсан бүтээлийг хүлээх л үлдэж байна.