2012/09/26

The Hobbit: An Unexpected Journey шинэ постер, шинэ дүр

Өнгөрөгч амралтын өдөр найруулагч Peter Jackson өөрийн найруулж буй The Hobbit киноны эхлэл The Hobbit: An Unexpected Journey киноныхаа нэгэн шинэ постерыг дэлгэсэн байна. Сэлэмээ урдаа барьсан Bilbo Baggins (Martin Freeman)-ын дүр бүхий энэ постер хуучин цагийн бүтээл LOTR-ыг эргэн санагдуулах зорилгоор хийсэн мэт харагдаж байлаа.


Энэ постер 2001 оны The Lord of the Rings: The Fellowship of the Ring болон 2003 оны The Lord of the Rings: The Return of the King кинонуудын постертэй төстэй болсон байгааг та харж байна.



Мөн сонирхуулахад зохиолч J.R.R. Tolkien-ны роман дээр тусгагдаагүй харин The Hobbit: An Unexpected Journey дээр гарах Tauriel гэх эмэгтэйн дүр ил болсон байна.


Уг дүрд жүжигчин Evangeline Lilly тоглож байгаа бөгөөд Tauriel нь Elven Guard-ын ахлах дайчин юм. Энэ дүрийнхээ талаар Lilly хэлэхдээ:
- Тэр бол армийн томоохон дүр, тэр ямар ч зэвсэгийг эзэмшигж чаддаг. Гэхдээ түүний гарамгай эзэмшсэн зэвсэг нь нум сум, хос хутга. Нэг үгээр тэр эмэгтэй Legolas. 
гэжээ.

The Hobbit: An Unexpected Journey ирэх 12 сарын 14-нд 3D-г үзэгчдэд хүрнэ.