2012/09/20

The Hobbit: An Unexpected Journey албан ёсны 2 дахь trailer гарлаа

The Lord of the Rings гурамсан бүтээлийг үзэгчдэд хүргэсэн найруулагч, ноён Peter Jackson -ны ээлжит нэгэн гайхалтай бүтээл үзэгчдэд хүрэх цаг хугацаа ойрдсоор байна. Зохиолч J.R.R. Tolkien-ны The Hobbit романы 75 жилийн ойг тохиолдуулан түүний 7 хоногийг зарлаад байгаа. Энэ өдөрт зориулан Warner Bros-с ирэх 12 сарын 14-нд нээлтээ хийх The Hobbit киноны эхний анги The Hobbit: An Unexpected Journey киноныхаа хоёрдахь trailer-г цацлаа.

Уг trailer нь өмнөх trailer-г бодвол илүү үйл явдлын өрнөлтэй, киноны үйл явдлуудыг тусган харуулсан өгүүлэмжтэй trailer болсон байна.