2012/09/08

Star Trek цувралд зориулан Google Doodle гаргалаа

Google өөрийн үндсэн хуудасны лого хэсэгтээ Star Trek телевизийн цуврал киноны 46 жилийн ойг тохиолдуулан сонирхолтой интерактив лого байрлуулсан байна. Тухайн логод дүрслэгдсэн дүрүүд дээр дарахад тоглоом мэт дараагийн дүрс харагдаж байгаа нь сонирхолтой болсон байна.

Шинэжлэх ухааны уран зөгнөлт Star Trek цуврал 1966-1969 онуудад NBC телевизээр цацагдаж байсан байдаг байна.