2012/09/19

Навчаа Хамгийн сайхан эмэгтэй болно

"Хэцүү анги", "Помогитье нам", "Рашаантын 18", "Франц үнсэлт", "Гоёлын даашинз" гээл олон кинод ааштай, бас адтай нэгний дүр бүтээснээрээ олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчааг мэдэхгүй хүн ховор биз ээ. Кино төдийгүй реклам сурталчилгаанд хүртэл мөнөөх л захирангуй харцтай, ааш муутай эмэгтэйгээр харагддаг авьяаслаг жүжигчин маань хамгийн сайхан эмэгтэй болохоор шийдсэн гэнэ.

Б.Навчаа өдгөө "ТВ-Коктейл" хамтлагийнхантай цуг "Хоёр ертөнцийн буудал" жүжигт тоглож байгаа бөгөөд үүнийхээ хажуугаар шинэхэн кино төслийн гол дүрд тоглохоор болсон байна. "Хамгийн сайхан эмэгтэй" нэртэй энэхүү кинонд Навчаа дурласан хамгийн сайхан эмэгтэй хүнийг бүтээхээр болсон байна.