2012/09/04

Ногоон бүсийн Michael Clarke Duncan нас барлаа

Та бидний хайртай жүжигчний нэг, "Ногоон бүс" (The Green Mile) киноны хүчирхэг хэрнээ энэрэнгүй эр Michael Clarke Duncan өнгөрөгч шөнө Los Angeles хотноо 54 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр өнгөрсөн 7 сард цус харваж сэхэлгүй байсан юм. Түүний гайхалтай баргил хоолой, хүчирхэг том бие олон олон киноны чимэг дүр болон бидэнтэй уулзаж байсан юм.

Үүний дотроос "Ногоон бүс" кинонд бүтээсэн дүр нь түүнийг ямар хэмжээний жүжигчин бэ гэдгийг хүн бүрт харуулж чадсан юм. Тиймээс ч John Coffey дүрээрээ тэрээр Academy Award болон Golden Globe наадамд нэр дэвшиж байлаа.

The Green Mile кино. Голд Michael Clarke Duncan, зүүн талд Tom Hanks, баруун талд David Morse

Мөн тэрээр 1998 оны blockbuster болох Armageddon болон "Planet of the Apes" (2001), "Daredevil" (2003), "Sin City" (2005), "The Whole Nine Yards" (2000), "The Scorpion King" (2002) гэсэн кинонуудад гайхалтай дуслах дүрүүдийг бүтээсэн байдаг.

Харин түүний дуу хоолойг бид "Cats and Dogs" (2001), "Brother Bear" (2003)  болон "Kung Fu Panda" (2008) зэрэг олон анимешинуудаас сонсох болно.

Түүний бүтээсэн гайхалтай дүрүүд бидний сэтгэлд зүрхэнд үүрд мөнх үлдэх болно!

Түүний товч намтрын талаар эндээс уншина уу.