2012/09/18

Kick-Ass 2 киноны зураг авалт эхэллээ

Баатрын түүх өгүүлсэн кинонуудаас илүү хөгжилтэй, гэнэн тэгсэн хэдий ч  баатарлаг шинжийг агуулж чадсан Kick-Ass кино 2010 онд бүтээгдэж кино сонирхогчдын дунд нэг хэсэг шуугиан тарьж байлаа. Амжилттай борлогдсон энэхүү киноны дараагийн ангийн талаар яриа төд удалгүй гарсан ч чухам ямархуу үйл явдал өрнөх нь тодорхойгүй байсан юм.

Харин энэ бүхэн одоо ил болсон байгаа. Kick-Ass 2 кинонд өмнөх ангийн хамгийн сонирхол татахуйц дүр болох HitGirl мөн эргэн ирж байгаа нь фенүүдийн хувьд сайхан бэлэг болж байна. Бяцхан охин Chloe Moretz (Hitgirl) хэдийгээр өсөж томорсон ч энэ кинонд өмнөх дүрээ үргэлжлүүлэн бүтээх нь байна.

Кинонд Christopher Mintz-Plasse, Olga Kurkulina, John Leguizamo, Donald Faison мөн Jim Carrey оролцоно.  Kick-Ass 2 кино ирэх 2013 оны 6-р сарын 28-нд нээлтээ хийнэ.