2012/09/25

Jim Carrey-ын Kick-Ass 2 киноны анхны төрх

Зохиолч, найруулагч Jeff Wadlow -ын бүтээж буй Kick-Ass 2 киноны хэд хэдэн зургийг бид өмнө харсан. Зурагт Aaron Johnson, Christopher Mintz-Plasse, Chloe Moretz гэсэн манай баатрууд үндсэн өмсгөлөө өмсөн эргэн ирж байгаа нь батлагдсан. Харин инээдмийн жанрын нэрт жүжигчин Jim Carrey маань Kick-Ass 2  кинонд эсрэг талын Colonel Stars-ын дүрийг бүтээн өгзөгөө өшиглүүлэхээр болсон мэдээлэл хүргэж байсан бол үүнийг гэрчлэх зургууд ил болсон байна.

KickAss2 кинонд Jim Carrey
Жүжигчин Jim Carrey-ын хувьд Kick Ass төрлийн киноны хэв маяг яг тохирно гэж үзэгчид хүлээж байгаа. Тиймээс ч ирэх зуны хит кинонуудын нэгээр яах аргагүй тодрох болов уу. Kick Ass 2 кино ирэх 2013 оны 6-р сарын 28-нд нээлтээ хийнэ.