2012/09/26

Франц хэлтэн орнуудын III кино наадам болно

Монгол дахь Францын элчин сайдын яам, Монгол францын төв, Алтан хальс холбоотой хамтран зохион байгуулдаг Франц хэлтэн орнуудын III кино наадам есдүгээр сарын 26-29-ны өдрүүдэд "Өргөө 2" кино театр болно. 

Кино наадмын хөтөлбөр:
9 сарын 26 - 19.00 - Хашгирч буй хүн - Чаад улс
9 сарын 27 - 17.00 - Сайны болон сонгины төлөө - Нигери
9 сарын 27 - 19.00 - Амьтны зүрх - Швейцарь
9 сарын 28 - 15.00 - Хоосон - Чех
9 сарын 28 - 17.00 - Зөрүүд - Люксембург
9 сарын 28 - 19.00 - Сэтгэл хөдлөлтэй хүмүүс - Франц
9 сарын 29 - 11.00 - Пик пик Андре - Бельги
9 сарын 29 - 17.00 - Гал түймэр - Канад

Франц хэл, соёлд дуртай хүн бүрийг урьж буй бөгөөд үнэ төлбөргүй тул эртхэн ирж суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс сануулж байгаа юм.