2012/09/03

Хоёулаа унтах уу МУСК poster, trailer

Тэр өдөр яг яалаадаа байз. Асар гунигтай ганцаардмал амьтан тэр бааранд орсоноо санаж байна. Орчин тойрноо харвал бүгд над шиг гунигт дарагдсан улс. Зөвхөн нэг бүсгүй л бусдаас илүү анхаарал татаж байлаа. Яагаад ч юм түүнтэй танилцмаар. Шуудхан хэлэхэд унтмаар санагдсан. Ингэж өвөрмөц өгүүлэмжтэй эхлэх нэгэн киноны trailer-г хүргэж байна.

ZMN болон Монгол фильм группийн хамтын бүтээл "Хоёулаа унтах уу" уран сайхны киноны гол дүрд жүжигчин О.Долгор, UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга болон С.Баттулга, Э.Тамир, С.Хишигжаргал нар тоглосон байна.

"Хоёулаа унтах уу" кино зохиолыг Ц.Ганбат, О.Эрдэнэ, Ш.Билгүүнтөгөлдөр нар бичиж найруулагчаар О.Эрдэнэ ажиллажээ.


Зөвхөн насанд хүрэгчдэд зориулан гаргаж байгаа энэхүү кино 9-р сарын 3-с эхлэн Тэнгис, Өргөө, Соёмбо кино театрын дэлгэцнээ гарч эхлэх юм.