2012/09/06

Gnomeo & Juliet анимешны шинэ анги Sherlock Gnomes

Зохиолч, эмч Arthur Conan Doyle -ын бүтээсэн дэлхийн хүн бүрийн мэдэх нэгэн бол Sherlock Holmes. Мөрдөгч Sherlock Holmes -ын тухай кино хэдэн зуугаар тоологдох нь гарцаагүй. Үүнээс алдартай гэж тоолоход л 100 илүү гарсан тоо тоологдох боломжтой.

Мэдээж хэрэг Sherlok болон түүний түүх кино урлагт шинэ зүйл биш. Гэхдээ л кино бүтээгчид үүнийг хийсээр байна. Саяхан л гэхэд BBC, CBS телевиз хамтран цуврал бүтээж байна.


Олонд түгж одоо болтол уйдаахгүй байгаа дүрээр Disney-ийнхэн бас 3D анимешин бүтээхээр болсон байна. Kung Fu Panda-ын найруулагч John Stevenson найруулах Sherlock Gnomes нэртэй 3D анимешин нь өнгөрсөн онд дэлгэцнээ гарч байсан Gnomeo & Juliet анимешны үргэлжлэл болон гарах юм байна.


Киноны продакшин тал дээр өмнөх кинон дээр ажилласан Elton John-ны Rocket Pictures ажиллах бол Elton John өөрөө киноны хөгжим дээр ажиллах юм байна.