2012/09/11

Frankenweenie анимешны 360 виртуал аялалд урьж байна

Ирэх 10-р сард нэрт найруулагч, продюсер Tim Burton-ны ээлжит stop-motion анимешин болох Frankenweenie нээлтээ хийх болно. Уг анимешны нээлт дөхөж байгаатай холбоотойгоор кино багийнхан өөрсдийн үйл ажиллагааны талаараа 360 градусийн эргэн тойрон бүхий бичлэгтэй интерактив сайт http://frankenweenie360.com/ бүтээсэн байна. Уг виртуал аялалын үеээр та сайн ажиглаж чадвал кинонд дүрслэгдэж байгаа зарим нэг шинэ дүрүүдийг харах боломжтой юм.


Tim Burton-ны Frankenweenie киноны дүрүүдийн дууг Charlie Tahan, Winona Rider, Martin Short, Martin Landau, Christopher Lee болон Catherine O’Hara нар оруулна. Frankenweenie анимешин ирэх 10-р сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийх юм.