2012/09/10

Christian Bale хавдрын өвчнөөр шаналж буй 4 настай хүүгийн хүслийг биелүүллээ

Жүжигчин Christian Bale энэ зуны сүпэр тэсрэлт The Dark Knight Rises киноны гол дүр их хотын сайн санаат баатар Batman-ийг бүтээсэн билээ. Хэдийгээр тэрээр амьдрал дээр Batman шиг хүссэн хүн бүрийнхээ амийг аварч чадахгүй ч өөрийн зүгээс бусдын амьдралд гэрэл гэгээ, урам зориг өгөхийг хичээж явдаг нэгэн.

Тэрээр саяхан хавдрын өвчнөөр шаналж буй 4 настай хүүгийн хүслийг биелүүлж хамт өдрийг өнгөрөөсөн байна. 2 жилийн өмнөөс хавдрын өвчинтэйгээ тэмцэж буй Jayden Barber гэх бяцхан хүү Batman-ны шүтэн бишрэгч бөгөөд түүний хамгийн их хүсдэг зүйл нь Batman-тай уулзах хүсэл гэнэ. Тиймээс ээж аав нь жүжигчин Christian Bale-тай холбогдож хүүгийн хүслийг биелүүлсэн байна.

Жүжигчин Christian Bale энэ хүслийг хүлээн авч бяцхан хүүгийн мөрөөдлийг бага ч гэсэн биелүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа аж.