2012/09/11

Big Fish МУСК шинэ постер

Аз ойрхон кино бүтээж кино ертөнцөд хөл тавьсан реппер B.A.T өөрийн ээлжит бүтээл "Big Fish" киногоо энэ сарын 12-нд үзэгчдэд хүргэх гэж байна. Киноны найруулагчаар B.A.T өөрөө ажилласан бол продюсераар Dashfilm-ын  Г.Дашням  ажилласан байна.


"Big Fish" киноны гол дүрд дуучин  Б.Амархүү тоглосон юм. Энэ нь түүний бүтээж буй 2 дахь кино дүр болж байгаа ажээ. Мөн киноны дүрүүдэд загвар өмсөгч О.Амгаланбаатар, загвар өмсөгч О.Ариунзул, реппер B.A.T, Rokit Bay болон ОХУ-ын Ардын жүжигчин Олег Петелин,  АНУ-ын жүжигчид тоглосон байна.