2012/09/11

Avatar 4 кино өмнөтгөл түүхийг өгүүлнэ

James Cameron өөрийн Avatar киногоо бүтээсний дараагаар цаашдаа энэ чиглэлд уран бүтээл туурвина гэж шийдсэн. Иймээс одоогоор тэрээр Avatar 2 болон Avatar 3 киноны төсөл дээр ажиллаж буй. Мэдээж хэрэг эдгээр ангиуд Avatar киноны үргэлжлэл гэж албан ёсоор мэдэгдээд байгаа.

Харин Avatar 4 киног ямартай ч бүтээнэ харин ямархуу анги болох талаар мэдээлэл гараагүй юм. Саяхан MTV -д өгсөн ярилцлагандаа найруулагч James Cameron өөрийн Avatar киноны 4 ангийн талаар санаа олсонгоо илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ:
- Avatar 4 киноныхоо санааг олсон. Харин зохиолоо хараахан үзэг цаас нийлүүлж бичээгүй байна. Магадгүй Avatar-ын өмнөтгөл түүхийг өгүүлж Pandora-д шинжилгээний анги ирж байгаа түүхээр бүтээгдэж болохоор байгаа
гэж мэдэгдсэн байна.