2012/09/12

Жүжигчин Аси кино бүтээж байна

Шинэ үе продакшны ахмад жүжигны нэг Аси буюу Алтансүх жүжиглэхээс гадна кино найруулах тал дээр ажиллаад байгаа билээ. Тэрээр өмнө нь хоёр гурван кинон дээр үндсэн болон туслах найруулагчаар ажиллаад авсан туршлагатай. 

Анхныхаа киног бүтээж байхдаа "Нас тогтож байгаа юм байлгүй, кино найруулж, уран бүтээлдээ илүү их ухаантай хандах хүсэлтэй болсон" гэж хэлж байсан удаатай.

Тэгвэл Аси дахин шинэ кино бүтээхээр сэтгэл шулуудан ажиллаад байна. Уран бүтээлч хүний амьдрал, зовлон жаргалын тухай өгүүлэх "Хунгийн сүүлчийн дуу" кинонд урлагийн томоохон жүжигчдээс гадна шинэ үеийн залуу жүжигчид оролцож байгаа ажээ.