2012/09/27

Angelina Jolie хүнд өвчин тусчээ

Angelina Jolie-ийн эрүүл мэндэд өрнөдийн хэвлэлийнхэн санаа зовж эхэлжээ.

Алдарт жүжигчнийг элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон, эс бөгөөс үхнэ гэж нэлээд хэвлэл мэдээлсэн байна. Жоли С вирүстай гэнэ. Үүнээс болоод их турж, бүр Брэд Питтэй хийх хуримаа хүртэл хойшлуулжээ.

Түгшүүртэй мэдээлэл Туркээс эхтэй аж. Учир нь тус улсын хэвлэлд мэдээлснээр, Жолиг Анкарад саяхан очихдоо дэлхий даяар алдартай мэс засалчтай нууцаар уулзсан байна. Жүжигчний ойр дотныхон цуу яриа хэмээн мэдэгдэж байгаа ч Жоли өөрөө уг мэдээллийг хараахан няцаагаагүй аж.

Жолиг залуудаа героин хэрэглэдэг байхдаа С вирүсын халдвар авсан байж болохыг түүний найзууд үгүйсгээгүй байна. Америкийн National Enquirer сэтгүүлд нотолсноор, Жоли их турж, байнгын стресстэй, хөл дээрээ арай ядан тогтож байгаа аж. Тухайлбал, Иорданд тэрбээр шатаар өгсөж яваад унажээ. Унаж хүнд гэмтэхээс бие хамгаалагч нь аварсан байна.

Амгалан МОНЦАМЭ