2012/09/12

A-Capella аймшгийн кинотай эргэж ирнэ

Монголын цөөн хэдэн хөвгүүдийн хамтлагийн нэг байсан "A-Capella" хамтлагийн гишүүд өмнө нь "Сайн уу амьдрал" кинонд тоглосон байдаг. Харин хамтлагийнхаа гишүүдийг сольсноос хойш хамтлагийн уран бүтээл болоод дэлгэцийн уран бүтээл хийлгүй нам жил болцгоосон.

Тэгвэл тэд шинэ кино төсөл дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирлээ. "A-Capella" интертаймэнт, "Next star" студитэй хамтран аймшгийн кино хийхээр зохиол дээрээ ажиллаж байгаа гэнэ. Мөн тэд инээдмийн мюзикл хийхээр ч төлөвлөөд байгаа ажээ.

Хар тамхины хэрэгтэй холбогдон жаахан барцадтай байсан тэд удахгүй нэгэн аймшгийн кинотай эргэн ирэх нь ээ.