2012/08/30

The Dark Knight Rises-тай холбоотой сонирхолтой 5 баримт

1. Киноны эхэнд гардаг Bane-ын онгоц дээрэмддэг хэсэг дээр найруулагч Christopher Nolan маань өөрийн Inception кинон дээрх эргэлддэг корридорын хэсгийг хийсэн технологио ашигласан ажээ. Эдгээр хэсгүүд нь ямар ч компьютерийн эффект ашиглаагүй, цэвэр хүний гараар бүтсэн төхөөрөмж ашигласанаараа тун онцлог...

Зүүдний ертөнц дахь Артур-ын тулааны хэсгийг санаж байна уу?
2. Киноны трейлер аль 2011 онд албан ёсоор цацагдаж эхлэсэнээс хойш хамгийн тэргүүнд яригдаж байсан шүүмж бол Bane-ы хэнд ч ойлгомжгүй ярианы хэв маяг. Энэ нь киноны уран бүтээлчдэд нэлээн төвөг удсан бололтой, ямартай ч жүжигчин Tom Hardy, бүхэлд нь хоолойгоо дахин бичүүлжээ. Ялгааг доорх бичлэгнээс нарийн сонсож болно.                                            

 Bane-н хоолой өмнө нь ба дараа нь...

3. Зарим найруулагч нарт өөрсдийн хамтран ажиллах "дуртай" жүжигчид гэж байдаг. Nolan-ы хувьд ч мөн адил. Тэгвэл тэдний нэг гэж хэлж болох жүжигчин Gary Oldman сэтгүүлчдэд нэгэн сонирхолтой нууцийг дэлгэв. Энэхүү Batman trilogy-ын төгсгөлийн анги болох The Dark Knight Rises киноны гол дүрийн жүжигчид өөрсдөө эхэндээ кино нь яаж төгсөхөө мэдээгүй байж. Жүжигчид анх зохиолтойгоо танилцахад кино хэрхэн яаж төгсөх талаар ямар нэгэн мэдээлэл байсангүй, боловч найруулагч дараа нь жүжигчин бүрт биечлэн айлдсан байна.

Nolan "crew"-гийнхантайгаа яаж ажиллахаа мэднэ...
4. Selina Kyle буюу Муур эмэгтэйн дүрийг бүтээхэд жүжигчин Anne Hathaway-д нэмэлт дасгал сургуулилт хэрэгтэй болсон байна. Найруулагч Nolan-ы хэлсэнчлэл, Anne л ганцхан муур эмэгтэйд нуугдах тэрхүү ааш занг бусдаас илүү гаргаж чадна гэж хэлж байсан удаатай. Харин муур эмэгтэйн алхааг нь лав биш аж. Тэрээр кинонд бэлтгэн богино хугацаанд загвар өмсөгчийн алхааны дамжааг дүүргэж байж шалгуурт тэнцэв.

Муур эмэгтэйн дүрийг, тэр тусмаа алхааг нь...

5. Найруулагч Christopher Nolan бол Batman-ы нийт кинонуудаас Trilogy(гурамсан цуврал) бие даан ганцаараа найруулсан цорын ганц найруулагч. Харин нийт сүпер баатруудтай кинонуудаас хоёрдугаарт орох амжилтыг үзүүлнэ. Түүний өмнө найруулагч Sam Raimi нь анх, Spider-Man Trilogy(2002, 2004, 2007)-г ганцаараа бие даан найруулж дуусгасан юм байна.

Nolan анхных нь...