2012/08/31

Талын зам 505 МУСК хийгдэж байна

Төрийн шагналт зохиолч Б.Догмидын "Улаан тарианы хүүхнүүд" зохиолоор "Монгол кино" нэгтгэлийнхэн уран сайхны кино хийж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Өнгөрсөн жил киноны ихэнх зургаа авч дууссан бөгөөд одоо эвлүүлэг, хөгжмийн зохиолын ажил ид өрнөж байна.

Тус киноны найруулагч Ж.Солонго "Бид зөвхөн өвчин зовлонгийн тухай кино хийвэл учир дутагдалтай болно. 1940- өөд он бол Монгол Улсын сэргэн мандалтын үе юм. Өртөөг халж төмөр зам тавьж эхэлснээр холбоо харилцаа сайжирч, Оросын эмч нар Монголд олноороо ирсэн байгаа юм. Тиймээс бид их бүтээн байгуулалтын тухай энэ кинонд харуулж, Монголын Төмөр замтай хамтран ажиллаж байгаа учраас киногоо "Талын зам 505" гэж нэрлэсэн" хэмээн ярив.

Киноны хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав бичиж буй аж. "Талын зам 505" уран сайхны киноны гол дүрд ардын жүжигчин А.Очирбат, Д.Гүрсэд болон ОХУ-ын "Мосфильм"-ээс уригдан ирсэн жүжигчид тогложээ. Төмөр зам түшиглэн зураг авч байгаа учраас киноны гол зургуудыг Хонхор өртөө болон Дорноговь аймагт авчээ. "Талын зам 505" уран сайхны кино хоёр ангитай байх аж.

Өнөөдөр