2012/08/25

Монголын ганц усан онгоцийг Помогите нам 3 киноныхан живүүлжээ

Помогите нам 1 болон Помогите нам 2 киногоо үзэгчдэд амжилттай хүргэсэн кино багийнхан өнгөрсөн оноос эхлэн Помогите нам 3 киноны ажилдаа орсон билээ. Тэгвэл тэд өөрсдийн бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна. "Помогите нам 3" киноны зохиолыг Ш.Даваадорж бичиж мөн найруулжээ. Ерөнхий спонсороор дуучин Баясгалан ажилласан байна.

Киноны зураг авалтыг Хөвсгөл далайд авсан бөгөөд вагон тасалж, нисэх онгоц сүйрүүлсэн туршлагатай багийнхан энэ удаад монголд цорын ганц шахуу байдаг усан онгоцийг живүүлсэн байна.

"Помогите нам 3" буюу Бидэнд туслаач киног 3D-р авсан бөгөөд хөвсгөлийн үзэсгэлэнт байгалийг 3D-р хүргэж байгаадаа кино бүтээгчид тун баяртай байгаа ажээ.