2012/08/26

Помогите нам 3 МУСК poster

Z'Sh студийн бүтээл Помогите нам 3 буюу бидэнд туслаач инээдмийн уран сайхны кино нээлтээ хийлээ. Wizard продакшин 2010 онд Помогите нам киноны эхний ангийг гаргаж байсан бол 2011 онд үргэлжлэл болгон Помогите нам 2 киногоо үзэгчдэд хүргэсэн юм.

Тэгвэл Z'Sh студи энэ удаад Помогите нам 3 киног үзэгчдэдээ хүргэж эхэллээ. Уг киноны үйл явдал хөвсгөл далайд өрнөх бөгөөд сонгуулийн сурталчилгааны ажлаар явж байсан хэсэг хүмүүс хөвсгөл далайн нэгэн арал дээр хөлөг онгоцны сүйрлийн улмаас үлдсэнээр үйл явдал өрнөх ажээ.

"Помогите нам буюу Бидэнд туслаач" 3D киноны зохиолч, найруулагч Ш.Даваадорж ажиллаж гол дүрүүдэд Б.Батзаяа МУГЖ, С.Лхагвасүрэн СТА, Туяа МУГЖ, Ихбаяр СТА, Навчаа СТА, Дашзэвэг МУСГЗ нар тогложээ.