2012/08/25

Номин Талст - Чинийх (Хоёулаа унтах уу OST)

Тун удахгүй 15 жилийн ойн тоглолтоо нижгэр тэмдэглэхээр зэхээд байгаа Номин Талст хамтлагийнхан өөрсдийн шинэ уран бүтээлүүдээ ээлж дараалан гаргасаар байна. Тэд саяхан Чинийх нэртэй дуугаа клипжүүлсэн бөгөөд уг дуу нь Монгол Филм групп, ZMN-ын бүтээл "Хоёулаа унтах уу" киноны дуу болон гарч байгаа юм байна.

Номин Талстын Чинийх дууны үг аяыг Ганга бичжээ.