2012/08/26

Хятадын кино 7 хоногоор Хуан Жу Гэг Монголд ирнэ

Энэ сарын 29-ны өдрөөс эхлэн ирэх 9-р сарын 28-ны өдрийг хүртэл БНХАУ-ын соёлын  сарыг Монголд тэмдэглэх юм.  Энэ хүрээнд "Хятадын кино долоо хоног" хөтөлбөр үргэлжлэнэ. "Хятадын кино долоо хоног"-т оролцохоор "Хуан Жу Гэг" нэрээр нь монголчууд бидний сайн таних жүжигчин Жао Вей Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны урилгаар манай улсад зочлохоор болсон байна. Жао Вей өмнө нь манай оронд ирж байсанг бид мэдээллэж байсан билээ. Энэ удаад тэрээр албан ёсоор айлчлан ирэх юм байна.

"Хятадын кино долоо хоног"-ийн нээлтийн ёслол наймдугаар сарын 31-ний өдрийн 18.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.