2012/08/31

Чимбаа "Арав" киноны хөгжмөөр тоглолт хийнэ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат тун удахгүй "Аравт" киноны хөгжмөөр өөрийн бие даасан тоглолт хийхээр болсон байна. Тэрээр тоглолтоо АСА циркт ирэх 10-р сарын эхээр хоёр өдрийн турш хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Уг тоглолтыг "On&Off" продакшн зохион байгуулж байгаа бөгөөд "Аравт" киноны хөгжмийг илүү ойроос мэдрэх боломжтойгоос гадна дэлгэцэнд киноны хэсгүүдийг хамтад нь гаргах учраас АСА циркийг сонгосон ажээ.


Сонирхуулахад тэрээр сүүлийн үед нэгэн 40 ангит киноны хөгжим дээр ажиллаж байгаа юм байна.